Бид хөрөнгийг зөв удирдаж өсгөхөөс гадна итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог.
“Эм Эф Жи ассет менежмент” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг хувьцаа эзэмшигчтэйгээр бизнесийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдаж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн.
Бид банк, санхүү, мэдээлэл технологийн салбарт олон жил ажилласан туршлага бүхий Монголын Үнэт цаасны арилжаа эхлэгчдийн холбооны Үнэт цаасны зах зээлд Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн боловсон хүчнээр ажиллах хүчээ бүрдүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засгийн олон тулгуурт суурь бүтцийг оновчтой бүрдүүлэх зорилгоор финтек, банк бус санхүүгийн байгууллага, барилга зэрэг салбарт тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай 5 болон түүнээс дээш жилийн хугацаатай төслүүдийг гадаад, дотоодын мэргэшсэн хөрөнгө оруулагчидтай хамтран эрсдэл өгөөжийн зохистой түвшинд санхүүжүүлэхээр зорин ажиллах болно.
Мөнгөн урсгалын төсөөлөл нь тодорхой, гэрээгээр баталгаажсан, санхүүгийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийнэ.
Сангийн хөрөнгө оруулалтыг хөшүүрэг хэлбэрээр ашиглан гадаад, дотоодын мэргэшсэн банк санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийг санхүүжүүлэхийг зорино. Хөрөнгө оруулалт нь үр ашигтай байхын зэрэгцээ нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн байхад анхаарна. Компанийн засаглалын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг төлөвшүүлсэн, төлөвшүүлэхээр зорьж буй компанид хөрөнгө оруулах зорилготой.
Менежментийн үйлчилгээ үзүүлэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн, бие даан хараат бусаар шийдвэр гаргах, сонирхлын зөрчлөөс зайлсхийх зарчмыг баримтална.
MFG Asset Management нь иргэд болон байгууллагад зориулсан хөрөнгийн удирдлага, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн компани юм. Бид харилцагчдынхаа хуримтлал, хөрөнгийг ухаалгаар өсгөх, санхүүгийн ирээдүйг илүү тогтвортой болгоход чиглэн ажилладаг.